ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЙН САНД ХАЛДВАЛ ГЭМТ ХЭРЭГ
2023-10-05 Админ Хандсан тоо: 214 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/128

Тоймын дугаар, огноо: 01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Ц түлээний мод  /унанги мөчир, гишүү/ бэлтгэх зөвшөөрөл авсны дагуу Нийслэлийн ногоон бүсийн, хамгаалалтын бүсийн ойд мод түүж бэлтгэх явцдаа 26 ширхэг ургаа улиангар модыг тайрч бэлтгэсэн үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 

Үзлэг хийхэд дунджаар 34 орчим настай хуурай мод байсан бөгөөд тухайн модыг 1,4-7,9 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн, цаашид ургуулж нөхөн сэргээх боломжгүй хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон.

Нийт модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2м3 х 1х 168655 төгрөг = 337310 төгрөг болох бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ойн санд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан.

Шүүх тус хэргийг хянан хэлэлцээд Ц-н зөвшөөрлөөс гадуур 26 ширхэг улиангар модыг тайрч бэлтгэсэн үйлдлийг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэгт тооцож, Ц нь ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн үнээр тооцож 1,011,000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож гэмшиж  байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг