ХҮНИЙ ЭД ХӨРӨНГӨД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ҮЙЛДЭЛД ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  2023/ШЦТ/50 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Тоймын дугаар, огноо: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Агуулга: Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г-ийн эзэмшлийн “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг цохиж гэмтээн бусдад 410,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар Г-ийн эзэмшлийн “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хуванцар сандлаар цохиж устгасан болох  нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна шүүгдэгч Ц-н өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Г-ийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл болон уг гэмтсэн эд ангийг засварлах, солих зардлыг нийт 410,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул шүүхээс Ц-д  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84999?daterange=2023-01-01%20-%202023-02-15&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг