ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАРИУЦАГЧИЙГ СОНГОХ НЬ НЭХЭМЖЛЭГЧИЙН ЭРХ МӨН
2023-11-13 Админ Хандсан тоо: 145 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.02.14 189/ШШ2022/00007
Тоймын дугаар, огноо: №1, 2023-02-27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч А нь байрны урьдчилгааны 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч Б-ээс гаргуулахаар шүүхэд хандсан. А шүүхийн шатанд 700,000 төгрөгөөс татгалзсан байна.
Хариуцагч Б нь нэхэмжлэгч А-ийн шилжүүлсэн нийт 12,000,000 төгрөгийг өөрийн дансанд байгааг мэдсэн боловч эхнэрт өгөх ёстой мөнгө гэх тайлбарыг өгч “би хариуцагч биш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулан А-д олгож, үлдэх 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч Б өөрийгөө хариуцагч биш, хариуцлага хүлээх ёсгүй гэж үзвэл шүүхэд үндэслэл бүхий тайлбар, нотолгоог гаргах үүрэгтэй, мөн нэхэмжлэгч тал хариуцагч солихыг зөвшөөрөөгүй ба хариуцагчийг солих ажиллагааг нэхэмжлэгчийн санаачилгаар явуулахыг хуульчилсан гэж шүүх дүгнэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/123516?daterange=2022-01-01%20-%202022-12-01&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл