ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ТУЛ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ
2022-10-25 Админ Хандсан тоо: 177 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Бат нь шүүхийн шийдвэрээр төлбөл зохих хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг 24 сарын хугацаанд төлөөгүй байна.
Шүүх Батын дээрх эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил үйлдсэн гэж үзэж баривчлах шийтгэл оногдууллаа.
Тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилд тооцох бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хуульд дээрх зөрчил үйлдсэн хүнд 100.000 төгрөгөөр торгох болон баривчлах шийтгэлүүдээс сонгож оногдуулахаар заасан бөгөөд шүүх энэ төрлийн зөрчил үйлдсэн хүнд торгох шийтгэл оногдуулах нь зохимжгүй гэж дээрх шийтгэлийг оногдуулав.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа