ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭНСЭНГИЙН ХУГАЦААНД ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЭДЛЭЭГҮЙ ҮЛДСЭН ХОРИХ ЯЛЫГ ЭДЛҮҮЛНЭ
2022-11-17 Админ Хандсан тоо: 175 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв:
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгчийн захирамжаар хоригдол Батын эдлэх ёстой “4 жил 9 сар 12” хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна. Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.2.1, 187.2.2, 187.2.4 дэх хэсгүүдэд шууд заасан.
Гэтэл ялтан Бат нь хяналтын хугацаандаа 3 удаа эрүүлжүүлэгдэн улмаар удаа дараа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж шийтгүүлсэн, хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст бүртгүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүхээс ялтан Бат нь тэнсэнгийн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 12 хоногийн хорих ялыг эдлүүлж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа