ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Ж.ЗОЛБАЯРЫН МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН, ХАДГАЛСАН ҮЙЛДЭЛД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ ТУХАЙ
2023-10-03 Админ Хандсан тоо: 172 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 9 сарын 20-ны өдрийн №935
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй 2023.9.20 шийдвэр-тойм: №16
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Агуулга: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ийг “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нар “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгч Л-д 15.400.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Учир нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.
Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ