ЭД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ ГОМДЛОО МЭДЭГДСЭН ӨДРӨӨС ХОЙШ 7 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ГАРГАНА
2023-11-13 Админ Хандсан тоо: 154 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2020.01.29-ны өдөр №184/ШШ2020/00348

Тоймын дугаар, огноо:   №9, 2022.12.27 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой    байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

Агуулга: Шүүхийн шийдвэрээр хариуцагч Э-с 22,666,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагааг хийжээ.

Төлбөр төлөгч Э нь үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа уг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хуульд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан тул төлбөр төлөгч Э-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90773?daterange=2020-01-01%20-%202020-12-31&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул