ӨМЧЛӨГЧИЙН ЭРХИЙГ БОЛЗОЛ ТАВЬЖ ХЯЗГААРЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.08-ны өдөр №184/ШШ2023/0066

Тоймын дугаар, огноо:   №3, 2023.03.15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно. 

Агуулга: Шүүхээс гэрлэлт цуцлахад дундын эд хөрөнгийг асуудлыг шийдвэрлэж, орон сууцыг нэхэмжлэгч Н.О-ын өмчлөлд үлдээсэн боловч хариуцагч Ж.Д нь орон сууцнаас нүүгээгүй тул орон сууцыг чөлөөлүүлэхээр Н.О дахин шүүхэд ханджээ.

Хариуцагч Ж.Д нь “... хүүхдийг 18 насанд хүртэл орон сууцыг зарахгүй бол суллаж өгнө ...” гэж маргасан.

Өмчлөгч өөрийн хөрөнгийг үзэмжээрээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд өмчлөгчийн энэхүү туйлын эрхийг болзол заан хязгаарлах боломжгүй гэж шүүх үзэж, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ж.Д-д даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125600?daterange=2023-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн