ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХҮЧ ХЭРЭГЛЭН АВЧ ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-09-26 Админ Хандсан тоо: 152 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 17 /35
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл
Агуулга: Шүүгдэгч Б нь хохирогч Я-гийн гарыг мушгиж, хэвлийн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэж гар утсыг нь авч 619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон, прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.Давж заалдах шатны шүүх Б-гийн гаргасан... хорих ялыг өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх шүүгдэгч Б-гийн гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэдэгт гэмт этгээд хохирогчийн бие мах бодид халдаж түүний эсэргүүцлийг няцааж эд хөрөнгийг нь авсан идэвхтэй үйлдэл байдаг.
Хохирогчийг алгадах, цохих, түлхэх, хоолойг нь боох, эд хөрөнгөө өгөхгүй бол ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэх мэтээр айлган сүрдүүлсэн хэлбэртэй хохирогчийн эсрэг чиглэсэн байхыг ойлгодог.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/17088?daterange=2023-01-01%20-%202023-06-11&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа