СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НЬ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАХ ҮҮРЭГТЭЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 235 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

ТШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 118/ШШ2022/028 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 08, Дугаар 11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Д сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 745840 төгрөгийг ямар нэгэн тушаал, шийдвэргүй зарцуулсан, Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг зөрчиж, спортын хувцас 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан зөрчил гаргасан гэж үзжээ.

Нэхэмжлэгчээс “үдийн хоолноос илүү мөнгө зарцуулагдсан талаар нягтлан бодогч, нярав нар надад хэлж мэдэгдээгүй, шалгах хугацаанд миний бие ажлаас чөлөөлөгдсөн байсан тул дээрх хоол, хүнсний материалын зардал 745,840 төгрөгөөр илүү тусгагдсан талаар мэдээгүй, надад хамааралгүй асуудлаар үндэслэлгүй төлбөр тавигдсан” гэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны баримтгүй, тушаал шийдвэргүй төсвийн хөрөнгийг зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл мөн, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ёстой, сургуулийн захирал нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11518?daterange=2022-09-01%20-%202022-11-08&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа