ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ШИЙТГЭЛ НОГДУУЛАХДАА ЗӨРЧИЛ ҮЙЛДСЭНИЙГ БАРИМТААР ТОГТООХ ҮҮРЭГТЭЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 226 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0008

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар, огноо: №13, 2023 оны 06 дугаар сарын 02

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

Татварын улсын байцаагч нар С компанийн үйл ажиллагааг шалгаж,  “татварын наалт тэмдэггүй 2 шил архи худалдан борлуулсан” гэж буруутгаж, 10 сая төгрөгөөр торгосон байна.

Нэхэмжлэгчээс “найзынхаа хүсэлтээр лангуун дээр тавьсан байсан, худалдан борлуулаагүй” гэж маргасан.

Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь С компанийг татварын наалт тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан, борлуулсан гэх зөрчил үйлдсэнийг баримтаар бүрэн дүүрэн тогтоогоогүй, ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзсэнээ шийтгэлийн хуудсанд тусгаагүй.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12561?daterange=2023-01-01%20-%202023-05-16&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг