ЗАХИРГААНЫ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ.
2023-09-21 Админ Хандсан тоо: 232 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дүгээр шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Г.Л нь ...Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, урьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

“Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч нар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар ийнхүү эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.


Хураангуйг бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн