ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАСНЫ 5 ЖИЛ ТУТАМД НЭГ УДАА ОЛГОХ МӨНГӨН ТЭТГЭМЖ
2023-09-21 Админ Хандсан тоо: 215 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм. 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч багш Л.О-с  хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмжийг Л.О-ийн дансанд шилжүүлэхийг даалгуулахаар маргасан. 

Нэхэмжлэгч Л.О нь 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг анх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 5 жил буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байж дахин 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрх үүсэхээр байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын  29-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, тухайн сургуульдаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цагийн багшаар томилогдон ажилласнаар 2022 оны 1 дүгээр сард ажилласан жил тасарсан төдийгүй тасралтгүй 5 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

  Хураангуйг бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах