ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШИНЖЭЭЧИЙН ГАРГАСАН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-09-21 Админ Хандсан тоо: 175 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205/МА2022/0006 дугаар магадлал
Тоймын дугаар, огноо: 2023.02.28, №2
Шийдвэрийн төлөв:
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Нэхэмжлэгч Н ХХК нь Завхан аймгийн Тосонцэнгэл дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Б ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлт нь хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалд нийцсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/23931?daterange=2022-01-01%20-%202022-02-27&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох