ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СОГТУУ БОЛОХЫГ НЬ ТАНДАГЧ БАГАЖААР ТОГТООЖ, БЭХЖҮҮЛСЭН Л БОЛ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХГҮЙ
2023-09-21 Админ Хандсан тоо: 178 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм № 03, 2023.03.31
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Шүүхийн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМЗ/03 тоот магадлал
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж:"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Агуулга: Тоймын агуулга:Баянхонгор аймаг дах Цагдаагийн газраас .А-г Баянхонгор сумын 1 дүгээр багт, шөнийг 1 цагийн орчим тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, 0,20 хувийн согтолттой байж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн.
Анхан шатны шүүхээс зөрчилд холбогдогч А-гийн нэг хундага татсан нь эргэлзээтэй хамт архи уусан гэх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй буюу зөрчлийн хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэнд спортын сайд Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А/131 дүгээр тушаалаар баталсан "жолооч согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын хоёр дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн албан хаагч нь ”... эсвэл тандагч багажаар шалгана” гэж заасны дагуу А-гаар драйвер үлээлгэхдээ хөндлөнгийн 2 гэрч байлцуулж шалгахад 0.20 хувийн согтолттой гарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо А нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тэмдэглэлүүдээр нотлогдсон байна.
Мөн дээрх журамд ” ...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
-Анхан шатны шүүхийн 2022.12.27-ны өдрийн 07 дугаар шийтгэвэр
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ