ЦАГДААГИЙН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦСОН
2023-09-21 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/57

Тоймын дугаар, огноо: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн төлөв: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Санамж:  Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:  Бат нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгасан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч Саранбатын “…жолоочийг та машинаасаа буугаад хойд суудал дээрээ сууна уу…” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, албаны хувцсыг нь урж, толгойн тус газар нь цохисон хэрэгт холбогджээ. Түүнд  холбогдох  хэрэгт  тус аймгийн  хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  ирүүлсэн.

 Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэдгийг “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай албан хаагч, хуулиар  тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж  хуульд заасан.

 Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр  заажээ.

Шүүхээс шүүгдэгч Батыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/  төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87984?daterange=2023-01-01%20-%202023-06-22&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч  Н.Дэлгэрмаа