ЗӨВХӨН ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРШИХ БАЙРАНД АМЬДАРДАГ ИРГЭД МАРГАХ ЭРХТЭЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 147 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм. 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 р сарын 14-ний  өдрийн 01

Тоймын дугаар, огноо: 2023 оны 2-р сарын 27-ний өдрийн 03  дугаар

Шийдвэрийн төлөв: Шийдвэрийн тойм.

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

Агуулга: Газрын албаны ахлах мэргэжилтэн 2020.03.10-ны өдөр 01/2020 зөвшөөрлөөр  аймгийн нэгдсэн  эмнэлэгт 150 орны хүчин чадал бүхий эмнэлгийн зориулалт бүхий  газарт барилга барих зөвшөөрөл олгосон байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч,  эмнэлгийн  хажууд байрны оршин суугчдаас “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх  зөрчигдөж, байр үнэгүйдсэн”  гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шүүхэд  гаргасан.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.Учир нь  нэхэмжлэгч нар  эмнэлгийн барилгын хажуу байрны оршин суугч мөн болох нь хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, барилга барих газартай хөрш зэргэлдээ байрладаг байрны оршин суугчдын эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зөрчигдөж болзошгүй бөгөөд тэдгээр байрны оршин суугчид маргах эрхтэй юм.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн:  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.