ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨӨГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХГҮЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 140 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 02 р сарын 17-ны өдрийн 117/ШШ2023/0003 дугаартай шийдвэр

Тоймын дугаар, огноо: 2023.02.23 №02

Шийдвэрийн төлөв: Шийдвэрийн  тойм

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн  олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

Агуулга: Аймгийн засаг даргаас нэхэмжлэгч Б.А-г ажлаас чөлөөлсөн байна. Учир нь тухайн албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч нь  2015 онд аймгийн ЗДТГ-т санхүү дотоод аудитын албаны даргын албан тушаалд  томилогдон  ажиллаж байсан бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй анх томилогдсон, ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэшлийн хувьд мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагатай атал тэр шаардлагыг хангаагүй, мэргэшсэн нягтлан бодогчийн  эрхгүй байжээ.

Шүүх  нэхэмжлэлийг хангаагүй,  хариуцагчийн захирамжийг зөв  гэж үзсэн. Учир нь төрийн албанд  орох шалгуур үзүүлэлт хүн  болгонд адилхан  байх ёстой. Б.А нь  тухайн албан тушаалд анх томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг  хангаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул  төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрхгүй, захиргааны байгууллагын шийдвэр Төрийн албаны тухай хуульд нийцсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.