АЛБАНЫ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН ҮЕД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 166 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №16

Тоймын дугаар, огноо: 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 05 дүгээр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Цагдаагийн газрын дарга өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн ажилтан Б.Г-д тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн цолыг хураасан.

Б.Г-ээс “согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ дүрэмт хувцас өмсөөгүй байсан, мөн ажлын байран дээрээ байгаагүй” гэх зэрэг үндэслэлээр маргасан.

Шүүх нэхэмжлэлийг хангаагүй, хариуцагчийн шийдвэрийг зөв гэж үзсэн.

Учир нь Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэх үед, дүрэмт хувцас өмссөн үед байгаагүй хэдий ч тухайн тохиолдолд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн байсан тул архи ууж болохгүй, хувийн байдлаа хангаж, бэлэн байх ёстой, Б.Г-д сахилгын шийтгэл оногдуулсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа