ТУХАЙН МАРГААНД ХАМААРАЛТАЙ ӨӨР ХЭРЭГ ӨӨР БАЙГУУЛЛАГАД ХЯНАГДАЖ БАЙГАА НЬ ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2023-09-19 Админ Хандсан тоо: 190 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 4  сарын 12-ны  өдрийн 48 дугаартай захирамж

Тоймын дугаар, огноо: 2023 оны 4 сарын 24-ний  өдрийн 07

Шийдвэрийн төлөв: Процессын тойм.

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч У-гийн нэхэмжлэлтэй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан.

Хүсэлтэд “У миний нэхэмжлэлтэй, К, С нарт холбогдох, төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад К, С нар өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж оролцоогүй болохыг тогтоолгож, А ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд У миний биеийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах иргэний хэрэг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд дээрх иргэний хэргийг шийдвэрлэж дуустал тус Захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.   

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.  

Тодруулбал  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа А компанийн хөрөнгийн бүртгэлд У-г эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч В.Цэрэнрагчаа