ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ХУГАЦААГ ХЭТРҮҮЛСЭН ГЭЖ ҮЗЭВ
2023-09-19 Админ Хандсан тоо: 162 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 117/ШЗ2023/0055

Тоймын дугаар, огноо: 2023.05.16, №09

Шийдвэрийн төлөв:  Шүүгчийн захирамж

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн А  нь аймгийн Засаг даргад холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан” гэж, өөрт холбогдох тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан үзэж, нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг буруугүй гэж үзсэн.

2023 оны 02 дугаар сарын 17-нд шүүх маргааныг шийдсэн байхад нэхэмжлэгч 2023 оны 04 дугаар 05-нд гомдол гаргасан нь хуулийн хугацааг  хэтрүүлсэн байна.

Учир нь: Шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргах ёстой.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.