ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
300,000 ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНЭТЭЙ ЭД ХӨРӨНГӨ ХУУЛЬ БУСААР УСТГАСАН, ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
2023-03-10 Админ Хандсан тоо: 174 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.01.25 2023/ШЦТ/43
Тоймын дугаар, огноо: No02, 2023.03.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багт байрлах ... караокены зурагтыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хагалж гэмтээж, 2,222,900 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж прокуророос шүүхэд шилжүүлсэн.
Б нь бусдын эд хөрөнгө хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Мөн шүүгдэгч Б-с 2,222,900 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:https://shuukh.mn/single_case/84791?daterange=2023-01-01%20-%202023-03-
20&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир