ХЭРГИЙН ХУГАЦААГ ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР Л СУНГАНА
2023-09-19 Админ Хандсан тоо: 162 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.12.15-ны өдрийн 117/Ш32023/0009 

Тоймын дугаар, огноо: 2023 оны 6 дугаар сарын 26, Дугаар 11 

Шийдвэрийн төлөв: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Агуулга: Нэхэмжлэгч Г нь Засаг даргын 2022 оны Б/14 тоот захирамжийг  хүчингүй  болгуулах  нэхэмжлэлийг аймгийн  Засаг даргад холбогдуулан  гаргаж, хариуцагч М-ээс шийдвэр хууль ёсоор зөв гарсан гэж тус тус маргасан. 

Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад өөр этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул  тайлбар авах, нэмэлт нотлох баримт  цуглуулах  шаардлагаар  хэргийн хугацааг сунгуулахаар хэрэг  хянан  шийдвэрлэж буй шүүгчээс шүүгчдийн зөвлөгөөнд хүсэлт ирүүлнэ. Шүүгчдийн зөвлөгөөн хуулиар тогтоосон тодорхой үүргийг хэрэгжүүлэх ба  хэрэг нэхэмжлэлийн   тухайд  хугацаа сунгах асуудлыг  хамаарах хийгээд шүүгч дангаар хэргийн хугацааг  сунгахгүй гэсэн үг. 

Тодруулбал зөвлөгөөнөөр хуулиар тогтоосон 60 хоногийн хугацааг  нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах ба энэ  хугацаанд дутуу нотлох баримтыг нэмж цуглуулахыг  шүүгчид үүрэг болголоо.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав.