ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛД САНАЛ ОРУУЛАХ ЭРХ ХУУЛИАР ХЯЗГААРЛАГДАНА
2023-07-03 Админ Хандсан тоо: 170 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 06 дугаар  сарын 02 өдөр,  Дугаар 125/ШШ2022/0014

Тоймын дугаар, огноо: №11, 2023.07.03 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Н-ыг Буянт сумын Засаг даргаас огцруулсан.

Н нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй боловч хуралдаан болохоос  1 хоногийн өмнө  уг саналыг Хурлын төлөөлөгчдөд тараасан байхыг хуулиар шаарддаг. Энэ нь хуралд оруулж хэлэлцүүлэх бүх асуудалд хамаардаг.

Шүүхээс дээрх хуулийн шаардлагыг хангалгүйгээр Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн хуралд санал гаргаж хэлэлцүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/10375?daterange=2022-01-01%20-%202023-06-25&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам