ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨР ҮНДЭСЛЭЛЭЭР НЬ ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАХ ЭРХГҮЙ
2023-06-26 Админ Хандсан тоо: 199 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2023.06.06-ны өдрийн 125/ШШ2023/0016
Тоймын дугаар, огноо: Дугаар 5, 2023 оны 06 сарын 26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан дээр нэр бүхий төлөөлөгчөөс Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталж хэлэлцжээ. Тэрээр Засаг даргыг огцруулах үндэслэлээ “авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь “намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлэж тогтоогоогүй байхад сумын Хурлаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж албан тушаалаас огцруулах захирамж гаргасан нь үндэслэлгүй” гэж
маргажээ.
Засаг даргын эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурал нь зөвхөн 2 үндэслэлээр торуулбал, Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн эсхүл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн тохиолдолд Засаг даргыг огцруулах санал гаргахаар заасан.
Өөрөөр хэлбэл Хурлаар Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж дүгнэлт өгсөнөөр огцруулах эсэх санал гаргах боломжтой гэж ойлгоно.
Харин гэмт хэрэгт холбогдсон эсэхээс хамааран Засаг даргыг огцруулах санал гаргах эрх хэмжээ Хуралд байхгүй байна.
Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон тохиолдолд Хурлын саналыг шаардахгүйгээр дээд шатны Засаг дарга огцруулах зохицуулалттай.
Иймд шүүхээс хууль бусаар Засаг даргын огцруулах санал гаргасан Хурлын тогтоол, уг тогтоолыг үндэслэн гарсан сумын Засаг даргыг огцруулах аймгийн Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:https://shuukh.mn/single_case/13053?daterange=2023-01-01%20-%202023-06-25&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл