ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СУЛ ОРОН ТОО ГАРАХ БҮРТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШИНЭЭР ЗАРЛАНА.
2023-03-23 Админ Хандсан тоо: 179 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 10 дугаар  сарын 06 өдөр,  Дугаар 125/ШШ2022/0027

Тоймын дугаар, огноо: №9, 2023.03.23  

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: 

  Ховд аймгийн Засаг дарга Д.Г-г сургуулийн захирлаар томилсон 2018 оны Б/49 дүгээр захирамжаа 2018 оны А/866 дугаар захирамжаар Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчсөн гэж хүчингүй болгосон.

Д.Г нь 2017 онд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж 2 дугаарт шалгарсан 1 дүгээрт шалгарсан иргэн ажлаас чөлөөлөгдсөн тул шууд томилогдсон нь зөв гэж марган шүүхэд ханджээ.

  Уг сонгон шалгаруулалтад 1 дүгээрт орсон иргэн зарлагдсан орон тоонд томилогдсон бөгөөд ийнхүү томилогдсоны дараа ажлаасаа чөлөөлөгдсөнөөр сул орон тоо гарсан гэж үзэн дахин сонгон шалгаруулалт явагдахаар зохицуулагдсан байна.

Шүүхээс сургуулийн захирлын сул орон тоонд  дахин  сонгон шалгаруулалт зарлагдах ёстой тул Д.Г-ийн өмнө зарлагдсан сонгон шалгаруулалтад 2 дугаарт орсон гэх үндэслэлээр уг сул орон тоонд томилох боломжгүй тул Ховд аймгийн Засаг дарга Д.Г-г сургуулийн захирлаар томилсон захирамжаа хүчингүй болгосныг зөв гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/11387?daterange=2022-01-01%20-%202022-11-01&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам