ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗАСАГ ДАРГА ШИЙДВЭР ГАРГАНА.
2023-01-17 Админ Хандсан тоо: 181 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022.02.11-ний өдрийн 125/ШШ2022/0003

Тоймын дугаар, огноо: 5, 2022.01.17.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Ховд аймаг дахь Төрийн аудитын газар Ховд аймгийн Буянт сумын төсвийн санхүүгийн тайланд тус сумын мал эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардалдаа үйлчилгээний хөлсийг тарилгын актаар илүү тооцож олгосон зөрчил гаргасан Г нөхөрлөлд 2.840.000 төгрөгийг төлүүлж, төсвийн орлого болгох тухай тогтоожээ.
Г нь Мал эмнэлгийн газраас өгсөн чиглэл, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолын дагуу боом, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгын хөлсийг Буянт сумын төсвөөс олгохоор шийдвэрлэсэний дагуу нэмэлтээр хийсэн гэж
маргасан.
Харин Төрийн аудитын газар нь 11,930,600 төгрөгийн зардлыг ямар ч баримтгүйгээр Буянт сумын Засаг даргын Тамгын газраас Г-д шилжүүлсэн гэж тайлбарласан.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34, 35 дугаар зүйлүүдэд улсын төсөв, орон нутгийн төсөв, иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг тусгайлан хуульчилсан бөгөөд тус хуульд зааснаар "...боом, галзуу..." зэрэг халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байна.
Харин Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор малын боом, галзуу өвчний нэмэлт дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг орон нутгийн хөгжлийн сангийн Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас гаргуулах саналыг дэмжсэн боловч уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар сумын Засаг даргын шийдвэр гаралгүйгээр Г-д санхүүжилт олгосон нь хууль зөрчсөн гэж шүүх дүгнэсэн.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/9054?daterange=2021-01-
01%20-%202022-03-01&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор