ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНД НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНДЭВТЭР ХОХИРОЛ УЧИРСАН
2023-05-23 Админ Хандсан тоо: 153 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023/04/21 №178

Тоймын дугаар, огноо: 

Шийдвэрийн төлөв: 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 Шүүх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Хохирогч С нь эд хөрөнгийн хохиролд 8.006.000 төгрөг, эмчилгээний зардал болон бусад зардал болох бариа хийлгэсний 350.000 төгрөг, бүсний хамгаалалтын 170.000 төгрөг машины зогсоолд тавьсан төлбөр, үнэлгээ хийлгэсэн 350.000 төгрөг нийт 10.107.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан эд хөрөнгийн хохирлын 8.006.000 төгрөгийн, эрүүл мэндийн хохирлын 1.231.000 төгрөг буюу нийт 9.231.000 төгрөгийг шүүгдэгч Г-с гаргуулж, хохирогч С-д олгож, хохирогч С нь үлдэх 870.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоосhttps://shuukh.mn/single_case/88460?daterange=2023-01-01%20-%202023-05-21&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа