ГАР УТАС, ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГЭР БҮЛИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ГАРАХ БОЛЖЭЭ
2023-04-27 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

Тоймын төрөл: Зөрчлийн шийтгэврийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2023/03/23 2023/ЗШ/160

Тоймын дугаар, огноо:  2023.04.27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: 

Цагдаагийн байгууллагаас иргэн Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зөрчил үйлдсэн тул шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн. 

Анхан шатны шүүх саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд Л.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь:

Нийгэмд тогтсон гэр бүлийн харилцааны хүрээнд зөрчилд холбогдогч Л.Б нь хохирогч болох өөрийн төрсөн хүү Б.Э-д хандан “...чи аав нь байж байнга утас оролдох юм, нүд муутай хүүхдэд утас үзүүллээ, хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож анхаарал хандуулах хэрэгтэй...” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан байна. Үүнээс болж хэрүүл маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийг хүлээнэ. Иймд Л.Б эцэг хүний хувьд зүй ёсны шаардлага тавьсан үйлдлээс болж хэрүүл маргаан үүсэж, бусдын амгалан тайван байдал алдагдсан үйл баримтад түүнийг буруутгах нь учир дутагдалтай байх тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн зөрчлийн шийтгэврийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү