ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛООР ТОГТООГДВОЛ АЖЛААС ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2023-09-18 Админ Хандсан тоо: 191 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.05.09 121/ШШ2022/0023
Тоймын дугаар, огноо: 2023 оны 01 дүгээр сарын 30, Дугаар №01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Э-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, 7 сарын хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан байна.
Иргэн Э нь уг тушаалыг төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол ажлаас нь шууд халахаар хуульчилсан бөгөөд дээрх маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах” хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/9415?daterange=2022-05-01%20-%202023-01-31&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй