ЭРХ ЗӨРЧИГДӨӨГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛ ХАНГАГДАХГҮЙ
2023-09-18 Админ Хандсан тоо: 180 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 5 дугаар  сарын 28-ны  өдрийн 07-р шийдвэр

Тоймын дугаар, огноо: 2023 оны 4-р сарын 26-ны өдрийн 08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

Агуулга:  Иргэн С.Н-ээс Д сумын засаг даргын 2015 оны А/74 дугаартай захирамжийн иргэн Б-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд “миний газрыг бусдад олгосон, газар давхцуулсан” гэж маргасан.

Хариуцагч Д сумын засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль журмын хүрээнд шийдвэрлэсэн гэсэн. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Маргаан  бүхий актаар нэхэмжлэгчийн  газар эзэмших эрх  зөрчигдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул “миний газар” гэж маргах, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/6754?daterange=2020-01-01%20-%202021-01-01&id=1&court_cat=3&bb=1  

Тоймыг бэлтгэсэн:  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.