ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ АЛБАДАН ГҮЙЦЭТГЭНЭ
2023-09-18 Админ Хандсан тоо: 195 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамж.
Тоймын дугаар, огноо: 2023.06.26 Дугаар 12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан.
Шүүх хүсэлтийг хүлээн авч, 18 тоот улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь “Л” ХХК нь нийгмийн даатгалын
шимтгэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулсан боловч төлөөгүй, түүнчлэн “Л” ХХК нь улсын байцаагчийн актыг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдол гаргаагүй, мөн улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд сайн дураар төлбөрийг төлөөгүй байсан болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа