ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРЭЭС САР БҮР 50 ХУВИАР /хэтрэхгүй/ СУУТГАЛ ХИЙЖ БОЛНО
2023-09-15 Админ Хандсан тоо: 195 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 109/ШШ2022/0011

Тоймын огноо, дугаар: 2023 оны 3 дугаар сарын 09, Дугаар 6

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Г нь ..аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А, Д, С нарт холбогдуулан 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн "Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” .. дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Г нь 2012 онд иргэний хэргийн шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож, хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байсан.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгал хэлтэс хяналт шалгалт хийж иргэн Г-ээс өндөр насны тэтгэврээс илүү тогтоолгон авсан 10.876.791 /арван сая найман зуун далан зургаа долоон зуун ерэн нэг/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, маргаан үүсжээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Учир нь, маргаан бүхий .. дугаартай актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэгч Г нь тэтгэврээсээ сар бүр 50 хувиар суутгуулж төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч .. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нэхэмжлэгч Г -ээс гаргасан дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч, иргэн Г-ийн өндөр насны тэтгэврээс сар бүр 50 хувиар /хэтрэхгүй/ суутгал хийх нь хуульд нийцсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/9120?daterange=2022-01-01%20-%202023-03-09&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа