НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАРИМТЫГ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТУЛГАН ШАЛГААГҮЙ НЬ ХУУЛЬ БУС БОЛЖЭЭ
2023-09-15 Админ Хандсан тоо: 228 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 109/ШШ2022/0102

Тоймын огноо, дугаар: 2023 оны 3 дугаар сарын 09, Дугаар 7

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Шүүхэд нэхэмжлэгч С нь "ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан жил нөхөн тооцуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч баталгаажилтын хуудас нь хэвлэгдэж ирээгүй” гэж,

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс "Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулиар баримтыг бүртгүүлж, программд баталгаажсан боловч мөнгө төлөөгүй байдалтай байсан. .. Энэ үйлдэл нь тухайн иргэний өөрийн буруутай үйлдэл тул манай байгууллага хариуцахгүй” гэж тус тус маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Учир нь, С нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 20.. оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар холбогдох баримтуудаа өгсөн, .. аймгийн .. сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд 78120 төгрөгийг тушаасан нь тогтоогдсон.

С-ээс ирүүлсэн холбогдох баримт бичгийг хянаж шалгаагүй, төлсөн шимтгэлийн баримтыг нягталж үзээгүй, тухайн тодорхойлолтод он, сар, өдөр бичигдээгүй, гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж, нэгдсэн мэдээлэлтэй тулган шалгаагүй нь тухайн нийгмийн даатгалын ажилтаны буруутай үйлдэл гэж үзлээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11762?daterange=2022-10-20%20-%202022-10-31&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа