ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛИЙН ДАГУУ ҮҮСЭЭГҮЙ ЭРХИЙГ ШҮҮХ СЭРГЭЭХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 218 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Тоймын дугаар, огноо: 2023.02.15, шийдвэр-02
Шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.16 129/ШШ2022/00765
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч А, хариуцагч Б нар хамтдаа самар түүн бэлтгэж худалдаалан олсон орлогоо хувааж авсан. Нэхэмжлэгч А самар түүж бэлтгэж олсон орлогыг тэнцүү хуваана гэж тохиролцсон боловч өөрт нь ногдох хэсгийг бүрэн өгөөгүй учир олсон орлогын зохих хэсгийг Б-с гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б нь бид самраа 60:40 хувиар хувааж авахаар тохирсон гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А,Б нар хуш модны самар бэлтгэх хууль болон журмаар заасан хугацаанаас өмнө самар түүж бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Хэдийгээр олсон орлогоо тэнцүү хуваахаар тохирсон А,Б нарын тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх боловч хууль бусаар олсон орлогыг хуваарилах талаар маргаж хохирол нэхэмжилснийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд хууль зөрчиж олсон орлогыг нэхэмжилж байгаа хуулийн дагуу үүсээгүй эрхийг шүүх хамгаалахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол цахим сан холбоос: https://www.shuukh.mn/single_case/125241?daterange=2021-01-01%20-%202023-02-15&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын Nргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан