ЗАХИРГААНЫ АКТ ХУУЛЬД ҮНДЭСЛЭЭГҮЙ, ХЭН Ч ХАРАХАД ИЛТ НОЦТОЙ АЛДААТАЙ ТОХИОЛДОЛД “ИЛТ ХУУЛЬ БУС” БОЛНО
2026-06-12 Админ Хандсан тоо: 1 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0274

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Санхүүгийн зохицуулах хороо “О К ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийн дагуу бодит үйл ажиллагаа явуулаагүй, шаардлагатай мөнгөн хөрөнгөө банкны дансанд байршуулсныг нотлоогүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2024 оны 03 дугаар сард хүчингүй болгосон. Нэхэмжлэгч уг шийдвэрийг илт хууль бус гэж маргасан.

Энэ маргааны хувьд эрх зүйн гол асуудал нь Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус захиргааны акт мөн эсэх асуудал юм.

Үндэслэл:

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн дагуу бодит үйл ажиллагаа явуулснаа нотолж чадаагүй.

2.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагаанд зориулагдсан хөрөнгийг банкны харилцах, хадгаламжийн дансанд байршуулсныг нотлох баримт ирүүлээгүй.

Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй.

Сонсох ажиллагаа, мэдэгдлийг хуульд заасны дагуу хийсэн.

Хариуцагч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

Эрх зүйн зарчим: Захиргааны акт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хэн ч харахад илт ноцтой алдаатай тохиолдолд л “илт хууль бус” гэж үзнэ.

Үр дүн:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://www.shuukh.mn/single_case/18583?daterange=2025-01-01%20-%202026-06-04&id=1&court_cat=3&bb=1

ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ