ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЯЛЛАГДАГЧ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГАРГАСАН ГОМДЛООСОО ХУУЛЬД ЗААСНААР ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ
2026-06-02 Админ Хандсан тоо: 16 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №03 шийдвэрийн тойм: №02
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно".
Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.О, Б.Ч, Г.Н, Д.А, О.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 23.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 112 шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч гаргасан гомдлоор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ".... .." дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаан шийдвэрлэсэн.
Тус магадлалыг хэргийн оролцогчид эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдол гаргаснаар монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны
Нийт шүүгчдийн......... Хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх гомдлыг
Хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/Ш3/1067 дугаар шүүгчийн захирамжаар “.....” Дугаар эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжийг яллагдагч Б.Ч эс зөвшөөрч гомдол гаргаснаар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд яллагдагч б.ч нь давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " ... Оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж болно..." гэж зааснаар яллагдагчийн гаргасан хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Ганчимэг