БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ШИЙДВЭРИЙН ТОЙМ
2026-06-02 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2026 оны 3 дугаар сарын 10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тойм: №03 Дугаар 08

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно".

Нэхэмжлэгч Ё.Н нь сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг, цалин хөлс 36,703,620 төгрөгийг, өмгөөллийн хөлс төлсөн 2,600,000 төгрөгийг, шүүх хуралд ирэх, очих замын зардалд 1,000,000 төгрөгийг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмж 8,712,000 төгрөгийг, нийгмийн Даатгалын шимтгэлд 4,587,953 төгрөгийг нийт 103,603,573 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн прокурорын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан, прокурор нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэм хорын хохиролд 103,603,573 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж Мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ё.Н-ын гэм хорын хохиролд 103,603,573 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах журмаар гаргасан гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх Ё.Н-ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын арим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримтад Ё.Н-д яллах дүгнэлт үйлдэн ... дугаар эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сард Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Е.Н-ыг цагаатган шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимыг нийт шүүгчдийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр тогтоолоор хяналтын журмаар прокурорын бичсэн эсэргүүцлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Н.Е нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасныг хүлээн авч, тухайн өдрөөр эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг, цалин, хөлс 36,703,620 төгрөгийг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмж 8,712,000 төгрөгийг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөгийг, байсан нийгмийн Даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх 4,587,953 төгрөгийг нийт 101,003,573 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, харин эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул өмгөөллийн хөлс 2,600,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж Ё.Н-д олгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн шийдвэрлэсэн болно.

Шийтгэх тогтоол: https://shuukh.mn/single_case/36148?daterange=2026-01-01%20-%202026-06-01&id=2&court_cat=1&bb=1

Тойм бичсэн: Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.ГАНЧИМЭГ