ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОЛОН ТООНЫ МАЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ
2023-09-15 Админ Хандсан тоо: 221 ХуваалцахШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.12.28 №17 ШТ
Шийдвэрийн тойм №03, 2023.03.17
Тоймын төрөл, Шийдвэрийн тойм:
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга: Аймгийн Прокурорын газраас Б-г 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Т сумын Б багийн Х гэх газар бэлчээрт байсан хохирогч Г-ийн 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г-ийн 54 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдсон.
Анхан шатны шүүхээс Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилээс 8 жил хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд зааснаас хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84111?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг