МАРГАЛДСАН ХҮНТЭЙ АНДУУРЧ БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-05-08 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.03.20-ны өдрийн 2026/ШЦТ/100 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм: №1, 2026.05.08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ хохирогч Л-г 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд урьд муудалцаж байсан хүнтэйгээ андуурч нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүдний булгарал, 2 дугаар шүдний сулрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн бусадтай маргалдан эргээд түүнийг гэж андуурч огт харилцаж байгаагүй хүнийг үгийн зөрүүгүй цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тохиролцсон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан ялуудаас 550.000 төгрөгийн торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/133295?daterange=2025-12-22%20-%202026-05-07&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд