ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТЫГ ШҮҮХ ДАХИН НОТЛОХГҮЙ
2026-04-14 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 109/ШШ2025/0044

Тоймын огноо, дугаар: 2026 оны 4 дүгээр сарын 14, Дугаар 2

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч С.Д нь А аймгийн Засаг даргын 2025 оны .. дугаар сарын ..-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” ...дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

А аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” ... дугаар захирамжаар “С.Д-д Ц сумын А багийн нутаг дэвсгэрт анх газар эзэмшүүлсэн захирамж нь зөрүүтэй гэх үндэслэлээр иргэний газар эзэмших эрхийг сунгасан сумыг Засаг даргын захирамжийг дээд шатны Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримт буюу өмнө шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дүгээр сарын 17-ны өдрийн ....дугаар шийдвэрээр "... иргэн С.Д-д газар эзэмших эрх анх олгосон захирамжийг хуурамч буюу хууль бусаар үйлдсэн талаар эрх бүхий байгууллага шалгаж, шийдвэр гараагүй байх тул хариуцагчаас гаргасан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй. ...” гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх тохиолдолд өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэж дүгнэгдсэн асуудлаар шүүх дахин нотлох, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, хариуцагчийн шийдвэртээ үндэслэл болгосон үйл баримт, хариу тайлбар татгалзлын үндэслэлийн талаар шүүхээс нэгэнт дүгнэлт өгч шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хариуцагчаас эдгээр үндэслэлийг дахин зааж маргаан бүхий шийдвэрийг А аймгийн Засаг дарга гаргасан нь хууль бус гэсэн үндэслэлээр шүүхээс хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/19503?daterange=2025-01-01%20-%202026-04-14&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга

https://arcourt.mn/site/decision_full/65