ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Зөрчилд холбогдогч А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай
2026-03-24 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2026.03.23-ны өдөр
Шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ЗШ/006584 дугаар шүүхийн шийтгэвэр
Тоймын дугаар, огноо: 2026.03.23 №01
Шийтгэврийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийтгэврийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг тус шүүх 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар