ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүхэд хүрэлцэн ирээгүй нь тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй
2026-02-04 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026.01.27
Шүүхийн шийдвэрийн дугаар: 197/ШШ2026/02239
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо дугаар: 2026.02.04 №01
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Хуулийн этгээд “Т ББСБ” ХХК нь иргэн А.Б-д холбогдуулж зээлийн төлбөрт 7,077,993 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг А.Б өөрөө хүлээн авсан боловч дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг, эрх үүрэг, шүүхэд дуудан ирүүлэх хуудас зэрэг холбогдох бусад баримтуудын хамт А.Б-д “Монгол шуудан” ТӨХК-ийн шуудан хүргэгчээр хүргүүлснийг тэрээр хүлээн авсан ч хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
- Нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан тул шүүхээс шүүх хуралдааныг зарлаж, хэргийг хэлэлцүүлсэн.
Хариуцагчид хуульд заасан журмаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч А.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн А.Б-н эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон