СУРГАЛТЫН ЗАР
2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ШҮҮГЧИЙН СУРГАЛТУУД
2022-04-13 Админ Хандсан тоо: 223 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооноос “ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН 2022-2024 ОНЫ НЭГДСЭН БОДЛОГО”-ыг баталсан бөгөөд энэхүү бодлогод шүүгч жилд хамрагдах сургалтын нийт багц цагийн хэмжээ дөрвөн багц цагаас багагүй байхаар тусгасан.
Тус зохицуулалтын дагуу Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооноос 2022 оны шүүгчийн сургалтыг дараах төрөлтэй байхаар шийдвэрлэж, заавал судлах мэргэжлийн суурь сургалт 1 багц цаг, заавал судлах мэргэшүүлэх сургалт 2 багц цаг, сонгон судлах сургалт 1 багц цаг байхаар тооцлоо. энд дарж сургалтын хуваарьтай танилцана уу.