ЦАЛИН ХӨЛСНИЙ БҮРДЭЛД ХООЛНЫ МӨНГӨ ХАМААРАХГҮЙ
2025-10-14 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 125/ШШ2025/0019

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон  

Тоймын огноо, дугаар: 2025.10.03

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн  “Б” нь тус шүүхэд  Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52,839,540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Иргэн “Б” үндсэн цалин нэмэгдсэн, орон нутгийн нэмэгдэл олгогдож эхэлсэн, мөнгө хоолны мөнгө зэргийг одоогийн авч байгаа байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний ажлаас чөлөөлөхөөс өмнөх сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаар тооцдог.

Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын  цалин, шагнал урамшууллаас бүрддэг ба цалин хөлсний бүрдэлд хоолны мөнгө хамаардаггүй байна.

Иймд иргэн “Б”-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын дунджийг тооцохдоо авч байсан цалин, хөлснөөс  хоолны мөнгийг хасаж тооцсоноор нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  33,203,886    төгрөгийг хариуцагчаас  гаргуулж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/18488?daterange=2025-01-01%20-%202025-10-02&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам