ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025 оны 05 дугаар сарын 15 өдөр, Дугаар 125/ШШ2025/0025 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. Нэхэмжлэгч “С” ХХК нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “С” ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Анх Ховд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэж “С” ХХК-нд тухайн газрыг эзэмшүүлсэн. Ховд аймгийн засаг дарга “С” ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжаа өөрөө хүчингүй болгосон үндэслэлээ “... дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн...” гэжээ. “С” ХХК нь захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, шүүхээс Ховд аймгийн Засаг дарга нь “С” ХХК-нд анх газар олгохдоо Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн байна гэж дүгнэж, нэхэмжлэл
2025-10-14 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 125/ШШ2025/0025
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2025.10.03
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч “С” ХХК нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “С” ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Анх Ховд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэж “С” ХХК-нд тухайн газрыг эзэмшүүлсэн.
Ховд аймгийн засаг дарга “С” ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжаа өөрөө хүчингүй болгосон үндэслэлээ “... дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн...” гэжээ.
“С” ХХК нь захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, шүүхээс Ховд аймгийн Засаг дарга нь “С” ХХК-нд анх газар олгохдоо Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“С” ХХК нь энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр хуульд заасан газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшсэн байх тул “С” ХХК-ны газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/18634?daterange=2025-01-01%20-%202025-10-02&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам