“Шүүгчдэд зориулсан оюуны өмчийн зайны сургалт”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулна
2025-03-25 Админ Хандсан тоо: 60 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Шүүхийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ДОӨБ-ын Академийн боловсруулсан "Шүүгчдэд зориулсан оюуны өмчийн зайны сургалт"-ыг хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр Монгол хэлээр зохион байгуулах гэж байна. 

Энэхүү сургалтад хамрагдсанаар оюуны өмчийн эрхийн төрлүүд, түүний суурь зарчим, үндсэн ойлголтын талаар мэдээлэл авахаас гадна уг сургалт нь оюуны өмчид хамаарах хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг болохуйц жишээн дээр тулгуурлан явагдах юм. 

Сургалтын төгсгөлд мэдлэг шалгах сорил авч, гэрчилгээ гардуулна. Амжилттай суралцсан тохиолдолд үргэлжлүүлэн ахисан түвшний сургалтад гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Сургалтад хамрагдах сонирхолтой шүүгч хүсэлтээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл Шүүхийн сургалтын төвийн training@jtrii.gov.mn цахим шууданд ирүүлнэ үү. Сургалтад хамрагдах хүсэлтийг заавал өөрийн цахим хаягаар ирүүлэх шаардлагатайг анхаарна уу. 

Сургалттай холбоотой тодруулах мэдээллийг 51-263239 утсаар лавлана уу.