"Менторшип-2025" хөтөлбөрийн менти шүүгчийн бүртгэл эхэллээ
2025-01-21 Админ Хандсан тоо: 98 Хуваалцах

Шүүгчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих “МЕНТОРШИП-2025" хөтөлбөрийн “МЕНТИ ШҮҮГЧ”-ийн бүртгэл эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго:

Хөтөлбөрийн зорилго нь туршлагатай шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон болон залуу шүүгчтэй хуваалцах замаар түүнд ажлын байрандаа хурдан дасахад нь туслах, хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 6 сар

Хөтөлбөрийн үр нөлөө

Менти шүүгчийн хувьд:

  • Туршлагатай шүүгчээс биечлэн суралцах
  • Өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудлаас бусад хууль хэрэглээний ойлголт, тулгамдсан асуудлаар санал солилцох
  • Шүүгчийн хувьд биеэ авч явах, ёс зүйтэй ажиллах талаар бодит туршлагаас суралцах
  • Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай үр дүнтэй харилцах зэрэг мэдлэг чадварыг эзэмших
  • Насан туршийн сайн харилцаатай байх зөвлөгчийг олж авах
  • Мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх

Менти шүүгчид тавих шалгуур:

  • Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон, эсхүл шүүгчээр ажиллаад 3 хүртэл жил болж байгаа шүүгч байх
  • Хөтөлбөрт оролцож, туршлагатай шүүгчээс суралцах цаг хугацааг өөртөө гаргах, өөрийгөө дайчлах эрмэлзэлтэй
  • Ажилдаа богино хугацаанд дасах, байр сууриа олох, шүүгчийн ажлын онцлог, соёлыг ойлгож мэдэхэд туршлагатай шүүгчээс үлгэр дуурайлал авч суралцах хүсэлтэй
  • Хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд, ёс зүйтэй хэрэгжүүлэх эрмэлзэлтэй
  • Хувь хүний хөгжил, биеэ авч явах дадал, ёс зүйг эрхэмлэн сахихын ач холбогдол, нийгмийн мэдрэмж, бусадтай харилцах арга барил зэрэг асуудлаар туршлагатай шүүгчийн мэдлэг, туршлагаас суралцах хүсэлтэй
  • Мэргэжлийн болон карьерын хувьд хөгжих хүсэл эрмэлзэлтэй
  • Хувийн зохион байгуулалтаа сайжруулах, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Хүсэлт хүлээн авах:

Хөтөлбөрт оролцох сонирхолтой залуу шүүгчид хүсэлтээ 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүгчийн сургалтын цахим системийн “Менторшип” цэсэд нэвтрэн ирүүлнэ үү. Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 263239 утсаар лавлана уу.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ