СУРГАЛТЫН ЗАР
"МЕНТОРШИП-2025" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
2025-01-02 Админ Хандсан тоо: 143 ХуваалцахШүүгчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих “МЕНТОРШИП-2025" хөтөлбөрийн Ментор шүүгчийн бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн зорилго нь туршлагатай шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон болон залуу шүүгчтэй хуваалцах замаар түүнд ажлын байрандаа хурдан дасахад нь туслах, хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 6 сар
Хөтөлбөрийн үр нөлөө:
Ментор шүүгчийн хувьд:
- Мэдлэг чадвар, туршлагаа хуваалцах замаар шинээр томилогдсон болон залуу шүүгчид туслах;
- Үндсэн ажил, ажлын орчноо солих замаар өөрийгөө шинэ зүйлд турших, өөрийгөө хөгжүүлэх;
- Шинээр томилогдсон болон залуу шүүгчийг чиглүүлж, зөвлөж, харилцаж, өөрийнхөө давуу болон сул талыг олж мэдэх;
- Шинээр томилогдсон болон залуу шүүгчийг мэргэжлийн болон шүүгчийн хувьд нь өсөн дэвшихэд туслах;
- Тогтсон заавар, чиглэлийн дагуу биш өөрийн арга барилаар чөлөөтэй хамтран ажиллах;
- Өөрийн мэдлэг туршлага, нөлөөллийн үр дүнг хөтөлбөрийн үнэлгээ болон эргэх холбооны тусламжтайгаар дүгнэн мэдэх;
- Шинээр томилогдсон болон залуу шүүгчээс суралцах.
Ментор шүүгчид тавих шалгуур:
- Шүүгчээр 10-аас дээш жил ажилласан, шүүн таслах ажлын чиглэлээр арвин дадлага туршлагатай шүүгч байх;
- Шинээр томилогдсон болон залуу шүүгчийн чадавхыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэлтэй;
- Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг эзэмшсэн, эсхүл эзэмших хүсэл эрмэлзэлтэй;
- Хөтөлбөрт оролцогчидтой хамтран ажиллах, хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэх, мэдлэг бүтээх үйл явцыг удирдан явуулах чадвар, туршлагатай байх, энэ талаар суралцах хүсэл эрмэлзэлтэй;
- Оролцооны идэвхтэй аргуудыг ашиглан мэдлэг, мэдээллээ хуваалцах талаар зохих мэдлэг, туршлагатай байх.
- Харилцааны болон шүүгчийн, багшийн ёс зүйн шаардлагыг хангасан байх;
- Хувь хүний зохион байгуулалт сайтай, сайн сонсогч, чиглүүлэгч, удирдагч, сургагч, үлгэрлэгч байх;
- Хөтөлбөрийн үнэлгээ хийх арга зүйг эзэмшсэн, оролцогчдын мэдлэг, ур чадварын өөрчлөлтийг бодитой үнэлдэг байх.
Хүсэлт хүлээн авах:
Ментор шүүгчээр ажиллах хүсэлтэй шүүгчид 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд та бүхний цахим шууданд илгээсэн анкетыг бөглөн training@jtrii.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 263234 утсаар лавлана уу.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ