Шүүгч-судлаачаар ажиллах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлууллаа
2024-12-13 Админ Хандсан тоо: 43 Хуваалцах

2025 онд шүүгч-судлаачаар ажиллах хүсэлт хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай  холбоотойгоор шүүхүүдэд зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх цаг хугацаатай давхардсан мөн Шүүхийн академи байр засварт орсонтой холбоотой шүүгч судлаачийг ажиллуулахад ажлын байрны хүрэлцээ шаардлага хангахгүй байгаатай уялдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дэх хэсэгт “Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Шүүхийн академид судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж заасан.

Тус заалт хэрэгжиж эхэлснээс хойш Шүүхийн академид 2023 онд 4, 2024 онд 5 нийт 9 шүүгч судлаачаар ажилласан байна.  Шүүгч-судлаачаар ажиллах хүсэлт хүлээн авах боломжтой болсон үед тус Шүүхийн академийн вэбсайт болон бусад мэдээллийн  хэрэгслээр дамжуулан зарлах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шүүхийн Академийн 261811 утас, info@jtrii.gov.mn хаягаар холбогдоно уу. 

ШҮҮХИЙН АКАДЕМИ